“Brabus Widestar” 800-г танилцуулав

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

“Brabus Widestar” 800-г танилцуулав

Германы тюнингийн компани болох Brabus нь хамгийн сүүлд хийсэн бүтээл болох Widestar 800 загварыг танилцууллаа. Түүнийг олон нийтэд 2013 Катар Мотор Шоуны үеэр сонирхуулах аж. Тюнингийн компанийн мэдээлснээр Brabus Widestar 800 загвар нь G-Class загварын одоогоор хамгийн хүчирхэг хувилбар болох G65 AMG загвар дээр суурилагдсан гэсэн бөгөөд шинэ бодикит болон урд грилл, LED өдрийн гэрэл, 23 инчийн хайлшин обуд, 305/35 дугуй болон бусад сонирхолтой зүйлсээр тоноглогдсон байна. Brabus Widestar 800-д цаашлаад электрон тохируулгатай Ride Control амортизаторын системийг суурилуулж өгсөн ба үүнийг Bilstein хөгжүүлсэн ажээ.

Brabus компанийн хэлснээр Widestar 800 загвар нь 6.0 литрийн V12 хос турбо хөдөлгүүртэй, түүнээс 800 м.х болоод хамгийн ихдээ 1,420 Нм эргүүлэх хүч гарах болсон гэнэ. Гэхдээ эргүүлэх хүчийг 1,100 Нм-ээр хязгаарлаж өгсөн байна. Хөдөлгүүрээс гарах хүчийг 7 шатлалт АТ хурдны хайрцгийн туслалцаатай бүх дугуйн хөтлөгч системд дамжуулах бөгөөд 0-100 км/ц хурдыг 4.2 секундэд авч 250 км/ц хүртэл хурдлах боломжтой болжээ.

Эх сурвалж: www.autohelp.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж