Индонезийн Өмнөд Сулавеси мужийн Тодданг Пулу тосгон руу өчигдөр арваад тооны улангассан сармагчнууд дайрч, оршин суугчдын сууц руу довтлон долоон хүнийг гэмтээсэн байна. Тосгоны албаныхны мэдээлснээр хохирогчдын нэг болох 16 настай хүү сармагчнуудын дайралтын үед маш их хазуулснаас биеийн байдал нь хүнд байгаа гэнэ. Одоогоор албаныхан сармагчнууд хүнд халдсан хэргийн шалтгааныг тодруулахаар судалгаа шижилгээ, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ч энгийн үед хүний дуунаас хүртэл айдаг сармагчнууд ямар учраас ийнхүү догшрон, хүмүүс рүү дайрсанд гайхшаа бараад байгаа аж. Түүнчлэн тус тосгоны оршин суугчид дахин ийм халдлага болохоос сэргийлэх үүднээс ойн захыг тойруулан цагдаа, цэргийн хамгаалалт гаргахыг хүсч буйгаа албаныханд мэдэгдсэн байна.
Б.АНХТУЯА