Загварын уралдааны хугацааг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Загварын уралдааны хугацааг сунгалаа

Төрийн архивуудын зорилт, чиг үүрэг, үндсэн үйл ажиллагаа, хадгалж буй баримтын агуулга, бүрэлдэхүүний талаархи мэдээллийг үндэсний архивын нэгдсэн вэб сайтад оруулж, ард иргэдэд нээлттэй, хүртээмжтэй хүргэх, төрийн архивуудыг сурталчлах үүднээс  вейб сайтын уралдаан зарлаад байсан билээ. Энэхүү уралдааны хугацаа өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-нд дууссан. Уралдаанд оролцох багууд архивууд тодорхой мэдлэг мэдээлэлтэй болохын тулд нэлээд судалгаа хийх, мэргэжлийн хүмүүстэй холбогдох зэрэгт цаг зав шаардлагатай байгаа тул хугацааг сунгаж өгөх хүсэлтийг олонтаа гаргажээ. Үүний дагуу уралдааны хугацааг  ирэх долдугаар сарын 1 хүртэл сунгажээ. Эхний байр эзэлсэн байгууллагад өргөмжлөл, иж бүрэн компьютер, архивын цахим хуудсаа үнэ төлбөргүй хийлгэх эрх олгох бол удаах байрт шалгарсан байгууллагыг өргөмжлөл, хувилагч машинаар урамшуулах ажээ.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж