Танд таван минут байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Танд таван минут байна уу?

Танд 10 секунд ярилцах цаг гарвал …
Завсарлага ав. Түүнд үг хэлэхээсээ өмнө хэсэг ажигла. Дараагийн удаа нөхөртэйгөө ярилцах үед тэр өөрийг чинь анхааралтай сонсоно. Түүнд анх дурлах үед тэр ямар харагдаж байсныг төсөөл. Энэ арван секунд таны нүдийг нээж өгнө. Е-мэйлээр бол та турхирсан мессеж явуулалгүй ноорог болгож хадгаллаа гэсэн үг. Хэдэн секундын дараа таны уур цухал огт хэрэггүй зүйл байсныг ухаарна.
 
Танд нэг минутын зав гарвал…
Бие биенээ зөөлөн тэвэрч амьсгаагаа нэгтгэн нэг хүн шиг байдгаа мэдэр. Нэг хоёр минут тэврэлдэхэд та хоёрын бие барьсан байдал үгүй болж  бие биенээ хайрлаж  халамжлах сэтгэл сэргэнэ. 

Танд хоёр минутын зав гарвал…
Нөхрийнхөө хамгийн сүүлд хийсэн өөрийн чинь дуртай  гурван зүйлийг бод.  Эсвэл нэг ч байсан болно. Түүнийг ажил дээрээ байхад нь е- мэйлээр илгээ. Эсвэл өглөө  аягатай кофеных нь доор шургуул. Гэр бүлийн харилцааны зөвлөхүүд “ Олон жил хамтдаа жаргалтай амьдарсан хосууд бие биеийнхээ  давуу талыг байнга сайшаах  хэрэгтэйг мэддэг”  гэж ярьж байна.  Түүний ямар зан чанарын үнэлдэгээ харуулснаар  юу чухал болохыг ойлгуулах болно.
 
Танд гурван минутын зав гарвал…
Нөхрийнхөө хажууд байх үедээ түүний хөдөлгөөнийг дуурай. Ингэх нь хөгжилтэйгээс гадна сонирхоллтой санагдана. Та хоёрын хэн хэн нь өөр өөр хүмүүс боловч  холбодог нэг л  зүйл байгааг мэднэ.

Танд таван минутын зав гарвал …
Өдөр бүр уучилж өршөөхийг хичээ. Энэ бол хэрүүл маргаанаас сэргийлэх дархлааны өчүүхэн хэлбэр. чимээгүй байж жаахан тайвшир.  “ Хэрэв би санаатай, санамсаргүй чамайг гомдоосон бол намайг уучил,  чи намайг гомдоосон чинь санаатай, санамсаргүй бай би чамайг уучилна” гэж өөртөө хэл. Хэрэв ингэж хэлэхгүй бол түүний гомдоосныг зөвтгөж байгаа хэрэг болно. Түүнийг буруутган бодохын оронд түүнийг ийн загнахад хүргэсэн нөхцөл байдлыг ойлгохыг хичээ. Зүрхэндээ уурлаж хорсох биш хайрлах зай үлдээ.  Өдөр бүр  өөртөө таван минутыг уучилж өршөөхөд зориул. Гэр бүлийн чинь дотно харьцаа сэргэж, улам бат бөх болно.
Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж