
Монголын тал эзэмшиж буй 34 хувиа нэмэгдүүлэхээр шаардаж байгаагаас болж олборлолт болон үйлдвэрлэлийн боловсруулалтыг түр зогсоох тухай “Рио Тинто”-гийн удирдлагууд ярилцаж эхэлсэн гэж нэрээ хэлэх боломжгүй хоёр эх сурвалж Bloomberg-т мэдээлсэн байна.
Энэ мэдээний дараахан Австралийн Мельбурн дахь “Рио Тинто”-гийн хэвлэлийн төлөөлөгч Брюс Тобин “Оюутолгойгоос үр ашгийг хүртэхийн тулд “Рио Тинто” бүх хувьцаа эзэмшигчид, тэр дундаа Монголын Засгийн газартай хамтарч ажиллана” гэж мэдэгдээд дээрх мэдээллийг үгүйсгэсэн байна.
Б.ХАЛИУН