Германы хэрэглээний уур амьсгал сайжирч эхлэв

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

Германы хэрэглээний уур амьсгал сайжирч эхлэв

Германы хэрэглээний уур амьсгалын индекс 0,1-ээс 5,8 пункт хүртэл өссөн тухай AFP агентлаг мягмар гаригт дамжуулжээ. ХБНГУ-ын эдийн засгийн чухал индикаторуудын нэг өссөнийг  GfK гэх маркетингийн судалгааны хүрээлэн гурван сар дараалсан уналтынх нь дараа бүртгэсэн байна.

Хэрэглэгчид хүү багатайгаар мөнгөө хадгалснаас үнэтэй наймаа хийхэд зарцуулахад бэлэн байна гэв. 2013 онд инфляци бага байх учраас еврогийн худалдан авах чадвар өснө гэж GfK хүрээлэнгийн шинжээч Рольф Бюрклийн хэлснийг Reuters дамжуулав.

Хэрэглэгчид орлого орж ирнэ гэж найдаж байна

Өнгөрсөн оны сүүлчийн улирал Германы эдийн засгийн хувьд ээдрээ үүсгэсэн ч хэрэглэгчид, мөн ажил хэргийн хүрээнийхэн 2013 онд өрсөлдөх чадвар нэмэгдсэнээр орлого ихсэнэ гэсэн найдвартай байгаа ажээ. Энэ өөдрөг сэтгэлгээг хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой байдал төрүүлж байгаа гэнэ.

Хувийн хэрэглээ нь 2012 оных шигээ эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болж чадах уу гэдгийг хямралтай орнуудын хөгжил харуулах ёстой. “Хэрэв хямрал улам гүнзгийрвэл Европын дотоод зах зээлийн хувьд энэ жил хүндрэлтэй байна” хэмээн Рольф Бюркль онцолжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж