Монголбанк өнөөдөр /нэгдүгээр сарын 31/ гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 27.3 сая ам.доллар 1391-1393.10 төгрөгийн ханшаар, 77 сая юань 223-223.90 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлсэн байна. Монголбанк ам.доллар болон юанийн дотоодын эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэртэй байна гэж үзээд энэхүү арилжаанд оролцсонгүй.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР