
Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, байцаагч О.Бямбасүрэн нарыг баривчлан шалгаж байгаа. Идэж уух нь хэрээс хэтэрсэн гэдэг яриа домог мэт болсон боловч хэн ч халддаггүй байсан МИАТ-ыг шалгаж, экс удирдлагуудыг баривчилснаас хойш хаа сайгүй төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаа луйвар, шамшигдуулалт, хээл хахуулийн хэргүүдийг шалгаж, цэгцэлж эхлэв үү гэсэн найдлага бий болоод байгаа. Басхүү ингэж сүржигнэж шалгаж эхлээд сүүлдээ хэрэг биш болж замхрах вий гэсэн болгоомжлол ч байгаа. Тэгвэл хуулийн байгууллагынхан нэгэнт хөдөлж эхэлснийх далд байгаа хэргүүдийг нэлээд эрчтэйгээр шалгаж эхэлнэ гэж байгаа аж. Тухайлбал, төмөр зам хэмээх том айлыг төнхөж эхлэх гэж байгаа. Төмөр замынхан нэг сая гаруй ам.доллараар вагон худалдаж аваад тэр нь төд удалгүй алга болж байсан гэх мэт ам дамжсан яриа олон байдаг, басхүү олон жилийн турш шалгалт ч хийгээгүй салхи ч оруулаагүй бүгширсэн хэргүүд байгаа аж. Мөн замын тендерүүдийг зуучилдаг гэх нөхдүүдийг ч хуулийн хараандаа аваад байгаа аж. Тиймээс тун удахгүй авлига, хээл хахуулийн томоохон хэргүүд задарч эхлэх бололтой.
Ер нь л хаа хаанаа төрөөс төрсөн тэрбумтнууд дэндэнэ дэндэнэ гэхэд арай ч хэтэрч, төсвийн хөрөнгө гол мөрөн цуг урсгаж шамшигдуулж байна л гэлцдэг. Хэтрээд байгаа хэргүүдийг ийнхүү шалгаж цэгцэлж, ядахдаа л хэрэг хийвэл гэсгээл хариуцлага гэж байдаг юм байна шүү гэж заримыг нь боловч айлгаасай гэж иргэд хүсч байна.
А.АНУ