АНУ-ын Аризона мужийн Финикс хотод Артур Дуглас Хармон гэгч 70 настай эрэгтэй “Осборн маледон” нэртэй хуулийн фирмд халдлага үйлдэж, нэг хүний амийг хөнөөж, хоёр хүнийг шархтуулсан хэрэг гарчээ. Финикс хотын цагдаагийн олон нийттэй харилцах албаны офицер Томми Томпсоны мэдээлснээр Артур Дуглас Хармон нь тус хуулийн фирмд ямар нэгэн заргын асуудлаар ороод хуульч Марк Хаммелстэй уулзсаныхаа дараа түүн рүү гал нээж, өөр нэг эмэгтэйн хамт буудсан байна. Дараа нь тэрээр хуулийн фирмээс гарч явахдаа араас нь дагаж, хүмүүст түүнийг “буутай байна” хэмээн анхааруулсан нэг эрэгтэйг мөн бууджээ. Эцэст нь Артур Дуглас Хармон “AVS-2052” дугаартай 2013 оны “Kia Optima” загварын автомашинд суун оргон зайлсан байна. Одоогоор цагдаа нар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж.
Б.АНХТУЯА