Монголчуудаа ажилтай болгоход санал нэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

Монголчуудаа ажилтай болгоход санал нэгджээ

Энэ жил улс даяар бүтээн байгуулалтын олон ажил өрнөнө. 1800 км төмөр зам тавьж эхлэхийн дээр зургаан аймгийг нийслэлтэй автозамаар холбох ажлыг энэ онд эхлүүлнэ. Гэвч энэ бүх ажлыг хийж гүйцэтгэх ажиллах хүчин дутмаг байх магадлалтай байгаа тул  Зам, тээврийн сайд А.Гансүх уржигдар  Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавыг урьж уулзсан байна. Бүтээн байгуулалтын нөр их ажлыг дотоодын ажилчдаар гүйцэтгүүлж, ажилгүйдлийг бага боловч бууруулах тал дээр хоёр тал санал нийлжээ. Хөдөлмөрийн яам мэргэжилтэй ажилчин бэлтгэх богино хугацааны сургалт зохион байгуулж байгаа ч төгсөгчдөд нь ажлын байр олдохгүй байгаа юм. Тиймээс Зам, тээврийн яамны зүгээс бүтээн байгуулалтын гэрээ хийсэн болон тендерт ялсан компаниудыг монголчуудаа ажлын байраар хангахыг шаардах хэрэгтэй байгааг сануулав. 

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж