Архи нь хоол тэжээлийн адил ходоод ба нарийн гэдсэнд боловсрогдохгүй. Архи ходоодонд орсны дараа зарим хэсэг нь тэр хэвээрээ ходоодны ханаар нэвтрэн цусны эргэлтэд шууд орно.
Үлдсэн хэсэг нь нарийн гэдэсний ханаар нэвтрэн цусанд ордог. Архи нь улаан хоолой ходоодны бүрхүүл эдийг гэмтээнэ. Ходоодонд өчүүхэн бага архи ороход л ходоодны шүүсийг ялгаруулан өлсөх шинж мэдрэгдэнэ.
Ходоодны ханыг байнга цочроосноос болж салст бүрхэвч нь гэмтэж ходоодны архаг үрэвсэл үүсэж болно. Архи уусан үед хоол идвэл архи ходоодны ханаар шимэгдэж цусанд нэвтрэх явцыг 50 хүртэл хувиар бууруулна.
Сүү, бяслаг зэрэг уургийн зэрэгцээ өөх тостой хоол хэрэглэвэл архинд түргэн хордохоос хамгаална. Хүн нэг удаад хэр зэрэг архи уух буюу хэр хурдан уухаас хордлогын зэрэг хамаарна. Архийг ихээр ууснаас аажуухан уух юмуу бага багаар уувал биед эргэлдэж буй архийг элэг исэлдүүлэн задалж чадна. Ингэснээр хордлогын түвшин багасна.
Элэг нь архийг нүүрсхүчлийн хий, ус болгон задалж бие махбодиос зайлуулдаг. Гэхдээ нэг удаад маш өчүүхэн хэмжээний архийг задалж чадна. Ингэж задраагүй архи цусаар эргэлдсээр л байдаг. Нэг хундага архийг элэг задлан цэвэршүүлэхэд 1-3 цаг зарцуулна. Яваандаа элэг гэмтэж хордлогын шинж тэмдэг нь хоол боловсруулах болон зүрх судасны системд нөлөөлнө.
Элэгний эрүүл эд гэмтэн хатуурч, сорвитой болохыг элэгний хатингиршил гэдэг. Энэ өвчин архийг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүст тохиолдоно
Архи нь цусны эргэлтээр тархдаг болохоор бүх эрхтэнд хүрнэ. Тухайлбал хэдхэн минутын дотор тархинд очиж үйлчилнэ. Ингэхдээ тайвшруулах нөлөө үзүүлж тархины үйл ажиллагааг удаашруулдаг. Юм тогтоох буюу эргэн санах үйл ажиллагаанд саад учруулна. Архи их уухад хий юм үзэгдэх, сонсогдох буюу татаж унадаг өвчин үүсэж болно.
Архи нь хүний хараа болон сонсголыг муутгана. Амтлах, үнэрлэх, хүрэлцэх мэдэрхүйг ч муутгана. Бүх булчингийн үйл ажиллагааг тархи зохицуулан хянадаг учраас өчүүхэн төдий архи уухад ч булчингийн үйл ажиллагаа алдагдана. Ингэснээр хөдөлгөөний зохицуулалт алдагдаж, цаг хугацааны баримжааг мэдрэхээ болино.
Архины хүч нь бие махбодид үзүүлэх нөлөөг бас тодорхойлно. Архины хүч гэдэг нь түүнд агуулагдах спиртийн төвшрүүлэг юм. Спиртийн агууламжийг тодорхойлохдоо архины хүчийг 2-т хувааж олдог. Архины хүч хэдий чинээ их байна хордуулах нөлөө нь төдий чинээ их байна. Хэрэв ямар нэг вискиний хүч 80 гэж P байвал түүнд агуулагдах спиртийн төвшрүүлэг 40% байна гэсэн үг.
- Шар айраг (улаан буудайн 3-6%)
- Дарс (усан үзэмний шүүсээр исгэсэн 10-14%)
- Виски –(хөрөнгийг чихэртэй усанд ургуулахад спирт үүснэ40-50%)
Цусан дахь спиртийн түвшин гэдэг нь цусаар дамжин тархинд хүрч байгаа спиртийн түвшрүүлэг бөгөөд хордлогын зэргийг тодорхойлох хэмжээ юм.
Цусан дахь спиртийн хэмжээ нь 0.01-0.02% байхад ямар нэг гаж нөлөө үзүүлэхгүй. 0.03-0.1% байхад биед аятайхан, баяр баясгалантай, хөгжилтэй юм шиг санагдана. 0.1-0.15% хүрэхэд хөдөлгөөн алдагдах хараа сонсгол өөрчлөгдөх зэрэг ноцтой шинж тэмдэг илэрнэ.
Ялангуяа цусан дахь спиртийн хэмжээ 0.1-0.15% хүрсэн тохиолдолд машин жолоодох маш аюултай.
Цусан дахь спиртийн төвшрүүлэг0.2 % хүрэхэд согтолын шинж бүрэн илэрч, юм ярих болон явж чадахаа болино. 0.4%-иас их болоход ухаан алдана. 0.6-0.7% болоход үхэлд хүргэнэ.
Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл http://z_dagianii.blog.gogo.mn/ блог сайтаас уншина уу