Монголын загварын ертөнцийн чадварлаг моделууд болох С.Төгс, С.Эрдэнэцогт нар өчигдөр шөнө бяцхан гүнжтэй болсон байна. Тэрээр “ Бид хоёр 3 кг бяцхан охинтой боллоо. Амар мэнд өөрөөрөө төрлөө, одоо охиноо хараад хараад ханахгүй нь” гэж эх хүний жаргалыг мэдэрч байгаагаа фейсбүүк хуудаснаа илэрхийлжээ.
Харин С.Эрдэнэцогт өөрийн фейсбүүк хуудсанд “ Намайг хорвоо дэлхийн хамгийн аз жаргалтай залуу болгож байгаа бүсгүйд баярлалаа. Би энэ хорвоогийн хамгийн азтай, хамгийн баян залуу” хэмээн бичсэн байна. Хосууддаа хөөрхөн гүнжтэй болсонд нь баяр хүргэж, аз жаргалын дээдийг хүсье.
М.НАРАН