“Лемонс”-ийн тоглолтын тов гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

“Лемонс”-ийн тоглолтын тов гарлаа

Удаан хүлээлгэсэн “Лемонс” хамтлагийн тоглолтын тов гарчээ. Тус хамтлагийн залуус ирэх зургадугаар сарын 5, 6-нд I Loft Function House-д тоглолтоо хийхээр болжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөж байсан уг тоглолт зарим нэг шалтгааны улмаас хойшилсоор өнөөдрийг хүрсэн юм. Тэдний тоглолтын нэр “Жанжин Сүхбаатарын ойролцоо нэг давхарт”гэнэ. Тэд сүүлийн гурван жилд нэг ч тоглолт хийгээгүй бөгөөд энэ удаагийн тоглолт нь тэдний хоёр дахь бие даасан тоглолт юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Hi-Fi Label” ажиллаж байна.
М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж