МИАТ нислэгийн давтамжаа нэмжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

МИАТ нислэгийн давтамжаа нэмжээ

Агаарын тээврийн МИАТ компани зуны нислэгийн цагийн хуваарьтаа шилжээд удаагүй байгаа билээ. Тус компани ирэх сараас  нислэгийн давтамжаа нэмэгдүүлэх шийдвэрийг саяхан гаргасан байна. Зургадугаар сараас эхлэн Бээжин, Сөүл хот руу долоо хоногт найман  удаа, Токио хот руу гурван  удаа, Москва, Берлин рүү тус бүр хоёр удаа нислэг үйлдэхээр болжээ. Бээжин рүү долоо хоногийн зургаан өдөр тасралтгүй нисэх бөгөөд лхагва, бямба гаригт өдөрт хоёр удаа нисэх ажээ. Сөүл хот руу өдөр бүр нисэхийн дээр баасан гаригт хоёр удаагийн нислэгтэй болсон нь дээрх хоёр хот руу зорчигчдын тоо нэмэгдсэнтэй холбоотой юм. Харин Токио руу даваа, лхагва, бямба гаригт, Берлин, Москва хотууд руу пүрэв, ням гаригуудад нисэх аж.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж