Микро автобус явуулахгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Микро автобус явуулахгүй

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас “Ажлаа танилцуулах өдөр” зохион байгуулж, Баянзүрх дүүргийн 20 хорооны Засаг дарга нартай уулзалт зохион байгуулжээ. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр нийтийн тээврийн  үндсэн 44 чиглэлд 217 их багтаамжийн автобус, туслах 28 чиглэлд 594 бага оврын автобус дамжин өнгөрч иргэдэд үйлчилдэг аж. Дүүргийн нутагт 2008 онд  13 чиглэл, 2009 онд найман чиглэл шинээр нээж, 18 чиглэлийн замыг сунгасан байна. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 600 орчим автобусны буудлын 132 нь буюу 23 хувь нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг зэргээс харахад  ч нийтийн тээвэртэй холбоотой  асуудал тус дүүрэгт ихээхэн гардаг гэнэ. Захын гэр хороолол руу явах нийтийн унаа шаардлагатай байгаагийн сацуу  Алтан өлгий-Нарантуул чиглэлийн автобус хүлээлт ихтэй, Улиастайн автобусууд тохь тухгүй гэсэн шүүмжлэл иргэдээс ирдэг аж. Он гарсаар нийтийн тээврийн газарт ирсэн  шугамын үйлчилгээтэй холбоотой нийт санал  хүсэлтийн  28 хувийг Баянзүрх дүүргийн иргэдээс өгчээ.  
Тиймээс уулзалтын үеэр хороодын Засаг дарга нар микро автобусны үйлчилгээ төдий л сайжрахгүй, бохир заваан хэвээрээ байна гэсэн шүүмжлэлийг олонтаа өгүүлсэн байна.  Кондукторууд нь хүнд үйлчилж сураагүй, гурван хүний суудалд дөрвөн хүн суулгадаг  суулгадаг гэхчилэн алдаа дутагдал их байгааг мөн хэлжээ.  БЗД-ийн 10 дугаар хороо нь Улиастай Амгалангийн нутаг дэвсгэрийг хамардаг сүүлийн жилүүдэд хүн ам ихээр нэмэгдэж байгаа. Улиастайн оршин суугчид хоёр  км орчим алхаж байж нийтийн унаанд хүрч байгааг хорооны дарга нийтийн тээврийнхэнд сануулжээ.
Хаиуд нь нийтийн тээврийн газраас Баянзүрхийн нутагт хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан байна. Тухайлбал, Зүүн 4 замаас-Офицеруудын ордны чиглэлд Энхтайваны өргөн чөлөөгөөр бага багтаамжийн микроавтобусны хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэжээ. Харин  Их тойруу буюу хойд зам, Нарны замаар микронууд үйлчилсээр байх болно гэдгийг тэд тайлбарлалаа.
 Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж