Үндэстний хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Үндэстний хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа

“Монгол Ньюс” мэдээллийн төвд өнөөдөр болох хэвлэлийн хурлын талаарх мэдээллийг хүргэж байна. 11:00 цагаас “Нутгийн хишиг” Сүхбаатар аймгийнхний шашин урлагийн цэнгүүний талаарх мэдээлэл хийнэ. 12:00 цагаас Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл болон Удирдах зөвлөлийн гишүүд оюутны хөнгөлөлтийн билеттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. Тэд Нийслэлийн нийтийн тээврийн газрын удирдлагуудыг огцрохыг шаардаж байгаа аж. 13:00 цагаас Бар жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаан зохион байгуулах талаараа Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлэл хийнэ. 14:00 цагаас УИХ-ыг тарааж, Ерөнхийлөгчийн засаглал тогтоохын төлөөх Үндэстний хөдөлгөөнөөс анхны хэвлэлийн бага хурлаа зарлалаа. 15:00 цагаас Арго хэл судлалын төвөөс “Таван хэлний сургалт Монголд” сэдвээр мэдээлэл хийнэ. “Монцамэ” агентлагт 11 цагаас Монголын сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойд зориулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэлийн бага хурал зарлаж байна. Улсын Драмын Эрдмийн театрт 12.00 цагаас “Гэгээн муза” наадмын талаар мэдээлэл хийнэ.
М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж