Эмэгтэйчүүдийг залилдаг этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийг залилдаг этгээдийг баривчилжээ

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн хоёрдугаар тасгийн эрүүгийн төлөөлөгчид “зартай” нэгэн залилагчийг баривчилжээ. Тод­руулбал, Булган аймгийн харьяат 26 настай Ж.Мөнх­баатар гэгч этгээд эмэгтэй хүний эд хөрөн­гийг залилдаг байжээ. Түүнийг удаан хуга­цаанд орон даяар эрэн сурвалжилсны эцэст саяхан баривчилж Цагдан хорих 461 дүгээр  ан­гид хорьжээ. Тэрбээр цахим хуудсаараа Мөнгөн­дөл гэсэн худлаа нэрээр эмэгтэйчүүдтэй танилцаж, улмаар найзууд болон гар утасны дугаараа солилцон, хэд хэдэн удаа уулзсаны дараа хүний итгэл олох замаар гар утас, нөтбүүк, төлбөрийн карт, мөнгийг нь залилжээ. Хэргээ үйлдэхдээ ихэвчлэн солонгос хоолны газар буюу караокены газар үйлчлүүлж байгаад эд зүйлсийг аваад гараад явдаг гэнэ. Одоогийн байдлаар нийт найман эмэгтэйг залилсан бөгөөд хэргийг голдуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлджээ. Хүнтэй танилцахдаа өөрийгөө барилгын хувийн компанид эдийн засагч, нягтлан мэргэжилтэй хэмээн танилцуулдаг хэрнээ хаана, ямар байгууллагад ажилладгаа хэлдэггүй байжээ. Гурван дүүрэг дамнаж залилан хийсэн түүнийг Эрүүгийн хуулийн 148.3-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Одоогоор нийт хохирлын хэмжээг тогтоохоор мөрдөн байцаагчид ажиллаж байна. Ж.Мөнхбаатар нь өмнө нь мөн залилангийн хэргээр хоёр жил хоригдож байсан ч ялаа эдэлж дуусаад гарч ирээд дахин залилангийн хэрэг үйлдсэн нь энэ ажээ.

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН"  сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж