Шүүгчдийн худалдааны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Шүүгчдийн худалдааны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлнэ

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг манай улсын шүүхэд төсөл хэрэгжүүлж буй Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төслийн менежер, ноён Карлос Эскудеро, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Төв Ази дахь төсөл хариуцсан зохицуулагч, хатагтай Маргарита Милих нарыг өчигдөр хүлээн авч уулзжээ.
Ерөнхий шүүгч Ц.Зориг “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хоёр жилийн хугацаатай үргэлжлэх төслийг хамтран хэрэгжүүлж байна. Монгол улсад шүүхийн шинэчлэл, мөн нийгэм эдийн засгийн байдал зэргийг харгалзан шүүгчдийн худалдааны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх  шаардлага зайлшгүй шаардлагатай. Зөвхөн иргэн, захиргааны хэрэг биш худалдаа, бизнесийн нэрийн дор мөнгө угаах үйл ажиллагаа явагдах шинж ч ажиглагдаж байна. Тэгэхээр энэ төсөл их өргөн хүрээтэй юм” гэжээ.

Дашрамд, Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хамтран Монгол Улсад худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийн мэргэшил, чадавхийг бэхжүүлэх хоёр жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд шүүгч-багш бэлтгэх анхны сургалтууд энэ долоо хоногт явагдаж байгаа ажээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж