-“Салхины дууль” урьд нь тоглогдож байсан ардын урлагийн тоглолтоос юугаараа ялгарах бол?
Шинэ уран бүтээлдээ ардын урлагийн бүх төрлийг багтааж байгаагаараа онцлогтой. Тухайлбал гал, ус, тэнгэр, газрыг дөрвөн өөр бүжгээр илэрхийлж дэглэсэн. Мөн морин хуур, цохиур хөгжим, хөөмий, ятга зэрэг ардын олон төрлийг цогцоор нь харуулна.
-Үзэгчид ардын урлагаар амьсгалах нь ээ?
-Тийм ээ, ардын урлаг гэдэг бол уламжлалт ёс заншилаас үүдэн бий болсон агуу зүйл шүү дээ. Бид түүхийг үнэн зөв, бодитоор тайзнаа тавьж үзэгчдэд хүргэхийг чухалчилдаг. Энэ ч үүднээс “Салхины дууль” шинэ уран бүтээлдээ үүнийгээ илүү тодоор харуулахыг зорьсон. Тухайлбал, Хүннү гүрний үед байсан хадан шүлгийг дуу болгосон. Мөн тухайн үед бүжгийг яаж бүжиглэдэг байсан, дууг хэрхэн дуулдаг байсныг судалж олон санаа авсан.
-Бүжгийнхээ санааг хэрхэн олов?
-Миний хувьд манай эрины өмнөх гуравдугаар зууны соёлыг бүжгээр дамжуулан хэрхэн үзэгчдэдээ хүргэж, ойлгуулах вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулсан. Бүжгийн хэл, биеийн хөдөлгөөнөөр утга санаагаа гаргана гэдэг тийм ч амар зүйл биш. Бүжиг дэглэхэд хамгийн гол нь судалгаагаа сайн хийсэн байх ёстой. Судалгаа муу хийж дэглэсэн бүжгийг хүмүүс тэр бүр ойлгохгүй шүү дээ. Би бүжгээ дэглэхдээ Хүннү гүрний дайн байлдаанд оролцож явсан эрэлхэг баатруудыг дүрслэн гаргахыг хичээсэн. Тиймээс дотроо тэдний эр зориг, бяр ухаан, ноён нурууг нь чонотой зүйрлэн бодож бүжгээ дэглэсэн.
-Тийм ээ, чоныг хүнээс дутахгүй ухаантай амьтан гэж ярьдаг шүү дээ. Агуу баатруудын сүлд хийморийг бүжгээрээ илэрхийлсэн болохоор “Чонон сүлд” гэж нэрлэсэн.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин