Мансуурсан ирээдүй ангаж байна уу? | News.MN

Мансуурсан ирээдүй ангаж байна уу?

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Мансуурсан ирээдүй ангаж байна уу?

Хүүхэд бүрийг хамгаалъя

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл лавла­гааны төвд өнгөрсөн онд хүүхэдтэй холбоотой хэрэг 82 хувиар өссөн хэмээн тэмдэглэжээ. Энэ тэмдэг­лэл дунд өсвөр насныхны мансууруулах бодистой холбоотой хэрэг багагүй хувийг эзэлж буйг цаг­даагийн байгууллагууд онцолж буй. Өнгөрсөн оны эхний арван сард цагдаагийн газарт өсвөр үеийнхэн ман­суу­руу­лах бодис хэрэглэсэн 51 хэрэг бүртгэгджээ. Цавуу, хий үнэрлэж, хам­гийн сүүлд өнгөрсөн долоо хоногт өсвөр насны гурван охин байрны орцонд мансуурч байсныг цагдаа нар илрүүлсэн. Ирээдүй минь ийм зүйлд ингэтлээ дурлах болсон шалтгааныг мэр­гэжилт­нүүд хэд хэдэн янзаар тайлбарлаж байна. Аав, ээжийн хараа хяналт сул хүүхэд ихэвчлэн энэ хэрэгт холбогдож байгаа юм. Мөн ар гэрийн амьд­рал нь сэтгэлзүйд нь нө­лөөлснөөр мансуурч бай­гаа хүүхэд байгааг Сэт­гэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар хэлж бай­в. Түүнчлэн тэдний үздэг Эрүүл мэндийн хи­чээлийн агуул­гад эрүүл аж төрөх, ман­суурах бодисын хор хө­нөөлийн талаар хангалтгүй оруулснаас олон зуун хүүхэд эрүүл мэндээрээ хохирч байгааг онцолж байгаа юм.

ЭРҮҮЛ АМЬДРАХ БОЛОВСРОЛ ДУТСАНААС ХҮҮХДҮҮД ХОХИРЧ БАЙНА

Газ, цавуу тэдний биеийг хэрхэн хордуулж байгаа талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Наркологийн мэргэжилтэн С.Мөнхтуяагаас тодруулсан юм.

-Мансууруулах, дон­тох, сэтгэцэд нөлөөлөх эм, бодис хүний биед ямар хор хөнөөлтэй вэ?

-Хийн найрлагад про­пан, бутан, хүхэр зэрэг хүний биед сөрөг нөлөөтэй олон химийн бодис агуу­лагддаг. Энэ хорт бодисууд хүний тархи мэдрэлийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхөөс гадна арьсыг түлэх, амьсгал боогдуулах, нүдний салс­туудыг гэм­тээх аюултай. Үүнийг бага насныхан төдийгүй өсвөр үеийнхэн мэдэхгүйгээс болж эрүүл мэндээрээ хохирсоор байна.

-Тэгвэл тэд мансуу­руу­лах, донтох, сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын талаарх мэдээлэл, боловс­ролоор дутмаг байна гэсэн үг үү?

-Тэд дурласандаа газ үнэрлэж байгаа юм биш. Хүүхдүүд стресс, уур бухимдал ихтэй байна. Амьдарч байгаа ар гэр, нийгэмд нь асуудал их байгаа болохоор тэд бяц­хан оюундаа бухимдаж, амьдралаас ангид зүйлийг шохоорхож эхэлж байна. Мөн тэдэнд эрүүл амьдрах боловсрол дутаж байна. Тэдний үзэж байгаа Эрүүл мэндийн хичээлийн агуул­гад амны хөндий, гарын ариун цэврийг сахихыг илүү чухалчилсан байдаг. Газан дээрх аюулгүй байдлын таних тэмдгийг мэддэггүй хүүхэд байна. Манай төвөөс нийс­­лэлийн зарим сур­гуульд эрүүл ахуйн танхим нээж өгсөн. Ажиглаад байхад эдгээр сургуулийн сурагчид ийм хэрэгт холбогддоггүй.    

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГШ НАР СУРГАЛТАД ХАМГИЙН ИХ ХАМРАГДДАГ


Харин мансууруулах, донтох, сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, түүний хор хөнөөлийн талаар Ерөн­хий боловсролын сурагчид хэр мэдээлэлтэй байдаг. Тэдэнд энэ талаар хангалт­тай хичээл орж байгаа эсэхийг Нийслэлийн боловс­ролын газрын мэр­гэ­­жилтэн Д.Мөнхжаргал ийн ярилаа.

-Өсвөр үеийнхэнд ман­сууруулах, донтох, сэтгэ­цэд нөлөөлөх эм, бодис, түүний хор хөнөөлийн талаар танин мэдүүлэх,  ажлуудыг хийж байгаа. Гэвч үр дүн нь тийм ч сайн биш санагддаг?

-Эрүүл мэндийн хи­чээл программаар биш хөтөлбөрөөр ордог байсан үе бий. Харин 2004 оноос эрүүл мэндийн боловс­ролын стандартыг батал­сан байдаг. Үүний хүрээнд эрүүл мэндийн хичээлээр үзэх сэдэв, агуулгын тоог ч нэмсэн. Эрүүл мэндийн боловсролыг бага, суурь, бүрэн дунд гээд гурван төвшинд үзэж, судлахаар агуулгыг нь нарийвчлан зааж өгсөн байдаг. Энэ хичээлээр архи, тамхи, мансууруулах бодисоос хэрхэн сэргийлэх, түүний хор хөнөөлийн талаар, сэтгэцийн эрүүл мэнд, эмийн зохистой хэрэг­лээний талаар зааж бай­гаа. Эрүүл мэндтэй хол­боотой нэгж хичээлүүд 5-аас доошгүй цагаар ордог.

-Эрүүл мэндийн багш нарын ур чадвар хэр байна вэ. Тэдний ур чадварыг ахиулах, дээшлүүлэх талаар ямар ажлуудыг хийж байна вэ?

-Ерөнхий боловс­ролын сургуулийн багш нараас эрүүл мэндийн багш нар харьцангуй олон сургалт, семинарт хам­рагд­­даг. Энэ салбарт гадны байгуул­лагууд ч өргөн хү­рээтэй хамтарч ажилладаг. Харин эрүүл мэндийн багш нар тогт­вор­той ажил­лахгүй бай­гааг үгүйс­гэх­гүй. Өсвөр үеийнхнийг мансуурах, донтох байд­лаас урьд­чилан сэргий­лэхийн тулд эмнэлгийн ажилтан, гэр бүл, сургууль уялдаа холбоотой ажил­лахад бид анхаарч байна. Энэ талаар Эрүүл мэн­дийн нэгдэл, Боловсролын байгуул­ла­гуудтай хамтарч ажил­лахаар ярьж, төлөвлөж байна.

-Өсвөр үеийнхэнд ман­сууруулах бодисын талаарх хичээлийг багагүй цагаар ордог юм байна. Заах багш нарынхан ур чадварт ч анхаарч байгаа гэлээ. Гэтэл мансуурч байгаа хүүхдийн тоо яагаад буурахгүй байна вэ?

-Өсвөр үеийнхэн эрсдэлд өртөх магадлал их өндөр. Мөн тэд энэ насан­даа юм бүхнийг сонирхож, шохоорхож байдаг. Энэ мэт тэдний онцлог аран­шин эрсэлд ороход хүргэ­дэг. Сургалтын арга барилыг ч гэсэн тэдний онцлогт тохируулж өөр­чил­вөл эрсдэлд орохоос сэргийлэх нэг арга болж болно шүү дээ.

Эх сурвалж: www.polit.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

etseg ehchuuded 2013-01-30 103.10.21.31

odoo bagsh nar luu buruu uguhuu bolih yum bish uu. Etseg ehchuud uursduu huwtsas mungunuus uur yund ni anhaaral tawidag yum be, huuhdiinhee hajuud bagsh nariig eldeweer haraaj buruutgaj orj irne. Yamarch yum bson buh buruug bagsh nart uguhu odoo bolimoor yu. niigem ni yaduu doroi uhamsar muu bgaa ni zuwhun bagsh nariin buruu gj uu. Turiin heden tsalin bagatai uursdiinhuu adil hun luu buh buruug uguh hereg bn uu. Ternii orond yaj ene baidlaas garah we gj bodoh yarih yestoi yum bish uu. Etseg ehchuud bolon tomchuud bid ur huuhdiinhee hajuud yamar zan aash ug yaria ulger duurial boloh yestoi ve gedgiig bodmoor…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж