Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ноён У Бангуогийн айлчлаас болж өнөөдөр ажлаа хийж “чадсангүй”. Нисэх онгоцны буудлаас Зүүн дөрвөн зам хүртэл цагдаа нарыг жагсааж, Төрийн ордон доторх хүмүүсийн алхам бүрийг хамгаалалтынхны хяналтад байлгаж буй ноён У Бангуогийн айлчлал нөгөөдөр дуусна. Тэгэхээр уламжлал ёсоор дахиад хоёр өдөр энд тэндгүй зам хааж, төрийн ордноос мэдээ, сурвалжлага бэлтгэдэг сэтгүүлчдийн ихэнх нь түүнийг явтал ордонд нэвтрэхгүй болж таарлаа.
Төрийн ордонд нэвтрэх үнэмлэхтэй, УИХ болон Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурвалжлан хүргэдэг сэтгүүлчдийг зөвхөн мандат буюу тусгай үнэмлэхээр оруулна гэж журамласан учир шаргал ордон гурав хоног хөл хориотой юм шиг байх нь.

А.ШАРХҮҮ