хүрээнд Хөдөлмөрийн төв бирж дээр ажил хайгчдыг бүртгэх, тэднийг ажил
олгогчидтой зуучлан ярилцлага хийх ажлыг зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн
хугацаанд Хөдөлмөрийн төв биржэд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх
хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтэй 4000 орчим иргэн, ажил олгогчдоос 3978 ажлын
байрны захиалга бүртгүүлж, үүнээс ажил
олгогчидтой ярилцлага хийсний үндсэн дээр одоогийн байдлаар 1420 ажил хайгч ажил
олгогчидтой гэрээ хийж, мэргэжлийн сургалтанд хамрагдахаар болжээ.
Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг
бүртгэх бүртгэл маргааш өдрийг дуустал үргэлжлэх аж. Энэ хугацаанд амжиж иргэн
таныг, бүртгүүлэн, мэргэжил эзэмшин ажилд
зуучлагдах боломжийг алдахгүй байхыг Хөдөлмөрийн төв биржийнхэн сануулж байна.
Дашрамд тэмдэглэхэд, дээрх 1420 ажил хайгч Улаанбаатар хотын 15, хөдөө орон
нутаг дахь 25 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 40 мэргэжлээр суралцаж,
эхний хоёр сарыг танхимд, үлдсэн гурван сарыг ажил олгогч компанид дадлага хийж
мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдэх аж. Суралцах хугацаанд суралцагч бүр 140400
төгрөгийн цалин авахын зэрэгцээ Нийгмийн даатгалд хамрагдах боломжтой юм байна.
Харин сургалт ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхлэх гэнэ. Харин Мэргэжилтэй
ажилтан бэлтгэх энэ оны анхны сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөрийн
сайд Я.Санжмятав, дэд сайд Ж.Батхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг болон
албаны бусад хүмүүс оролцох ажээ.
Г.ДАРЬ