
Гэтэл өнгөрсөн долоо хоногт гэхэд Сэлэнгэ аймгийн Мандал, Зүүнбүрэн сум, Төв аймгийн Баян, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум болон Улаанбаатар хотын Баянгол дүүрэг зэрэг газруудад бага насны гурван хүүхэд, гурван иргэн гал түймэрт өртөн амь насаа алдаж, дөрвөн иргэн түлэгдэж гэмтсэн байна. Гарсан гал түймэр нь айл, өрхүүдийн пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, хэлхээнд хэт ачаалал зэргээс үүдэн гардаг байна.
Иймд иргэдийг гэр, орон сууцандаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж аюулгүй амьдрахыг хүсч дараах зөвлөмжийг Онцгой байдлыг ерөнхий газраас өгч байна. Үүнд,
- Пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Цахилгааны угсралт түүнд үүсэх хэт ачаалалаас урьдчилан сэргийлэх
- Шаардлага хангахгүй цахилгааны утас хэрэглэхгүй байх
- Асрамжид байдаг өндөр настан болон бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Төслөөр хэрэгжиж байгаа пийшин зуухны галлаагааны зарчмыг мөрдөх
- Халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалах
- Хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох
- Эзэнгүй гэр, байшингаа хэт ихээр галлаж орхихгүй байх зэргийг алхам бүртээ анхааран ажиллахыг анхуулж байна.