Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Ану хатан” киноны нэг онцлог нь залуу жүжигчдийг түлхүү тоглуулсан сонголт. Тэр тусмаа олны танил эрхмүүдийн хүүхдүүд хэд хэд байгаа нь үзэгчдийн сонирхлыг татсан биз ээ. Тэдний нэг нь Галдан хааны бага охин Юмчихайн дүрийг бүтээсэн Б.Дэлгэрмаа юм.
Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн том охин Б.Дэлгэрмаа энэ дүрд тоглосноороо урлагийн ертөнцөд хөл тавьж байгаагаа зарласан гэхэд болно. Зүс царай төдийгүй эзэмшиж буй мэргэжлээрээ ч ээжийгээ өвлөсөн энэ охин СУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан гэнэ.
Б.ГАН