![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2013/1/b042644ab9ed9f29/ec2d2eb587541fe0original.jpg)
Миний ээж сайхан ижий
Мяндас зөөлөн уян ижий хэмээх монгол хүн бүрийн хайрлан аялдаг дууг тэрбээр хөгжмийн зохиолч Б.Чинбатын шинэчилсэн найруулгаар бичүүлжээ. Уг дууг дахин дуулж, клипжүүлэх саналыг түүнд “АПУ” компанийн захирал П.Батсайхан тавьсан бөгөөд дууг нь продюсерласан байна. Монголын бүх сайхан ээжүүдэд зориулсан дуу ийнхүү клиптэй болж, түүнийг Цагаан сарын битүүний өдөр телевизээр үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.
Дуучин Б.Сарантуяа сарын битүүний өдөр БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчуудад “Аргагүй монгол аялгуу” аялан тоглолтоо хүргэх гэнэ. Түүний энэ удаагийн аялан тоглолтод ҮДБЭЧ-ын бүжигчид, түүний шавь Улсын филармонийн дуучин Л.Насанбуян нар оролцох ажээ.