Сирид голоос 81 хүний цогцос олдов

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Сирид голоос 81 хүний цогцос олдов

Сирийн Бустан аль-Каср хотод орших Куайк голоос өчигдөр 81 хүний цогцос олдсон байна. CNN-ийн мэдээлснээр хотын оршин суугчид голоос 80 хүний цогцсыг гаргаж авснаас 20-ынх нь хэн болохыг олж тогтоожээ. Оршин суугчдын яриагаар цогцоснууд бүгд толгойдоо буудуулж, хоёр гараа ардаа хүлүүлсэн байдалтай байсан ба заримынх нь биен дээр нэлээд тамлуулсан ул мөр үлдсэн байсан аж. Хохирогчдын ар гэрийнхний үзэж буйгаар энэхүү хэргийг Жабхат аль-Нурса исламын бүлэглэл үйлджээ. Сирийн “Arab News” агентлагийн мэдээлснээр энэхүү террорист бүлэглэл хохирогчдыг өөрсөдтэй нь хамтран ажиллахыг санал болгоод зөвшөөрөөгүй тохиолдол хулгайлаад, эрүүдэн тамладаг байна. Сирид хоёр жил орчим үргэлжилж буй иргэний дайны улмаас 60 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа бөгөөд зөвхөн өчигдөр л гэхэд Сирид 228 хүн халдлага, дайралтын улмаас амиа алджээ. Түүнчлэн Сирийн зөрчил, мөргөлдөөний улмаас 110 мянга гаруй хүн эх орноосоо дүрвээд байгаа юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж