-Оргүй худал мэдээлэл байна. Би яг одоо компани дээрээ ажлаа хийгээд сууж байна. “Бодь” компанийн зүгээс дээрх худал мэдээлэл нийтэлсэн сайтуудыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаар гомдол гаргах гэж байна.
-Яагаад ийм мэдээлэл цацагдсан юм бол. Таныг хуулийн байгууллагаас дуудсан, шалгасан зүйл байгаа юм биш биз?
-Тийм асуудал огт байхгүй. Өнөөдөр ердийн л нэг ажлын өдөр. Компанийн захирал хүн өдөр тутам ямар ажил хийж гүйцэтгэдэг вэ тэрийгээ л хийгээд сууж байна. Ер нь надад цагдаад дуудагдах, ажлаа шалгуулах үндэслэл байхгүй. Манай компани хориод жилийн бизнесийн түүхтэй, тодорхой хэмжээнд нэр хүндтэй, томоохон татвар төлөгч, баялаг бүтээгч компани. Энэ хэрээрээ өөрсдийн үйл ажиллагааг хуулийн дагуу, ёс суртахуун явуулах ухамсар, соёл төлөвшсөн. Надтай болон компанийн үйл ажиллагаатай холбоотой шалгагдах асуудал байгаа гэж би огт бодохгүй байна.
-МИАТ компанийн удирдлагууд мөнгө угаасан, луйвар хийж байсан гэдэг асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Энэ асуудалд танай компанийн нэр холбоотой дуулдаад байна. Үүнд тайлбар өгнө үү?
-МИАТ компанийг удирдаж байсан болон тэдэнтэй эрх ашгийн холбоотой, нийлж худал хуурмаг зүйл хийж байсан хүмүүс үнэхээр байгаа бол би тэдэнтэй ямар хамаатай юм бэ? Тэнд хүмүүс хулгай хийсний төлөө миний нэр хүнд яагаад хохирох ёстойг ойлгохгүй байна. Миний аав, ээж өндөр настай хүмүүс бий. Тийм мэдээллийг сонсоод яаж хүлээж авах вэ. Даралт нь ихсээд, зүрх нь дэлсээд эхэллээ. Эрүүл мэнд, амь насанд нь аюул учирвал худал мэдээлэл цацсан нөхдүүд яаж миний хохирлыг барагдуулах юм бэ. Хэрвээ энэ худал мэдээллээс болоод надад болон миний ажил төрөлд эрсдэл учирвал би тэдэнтэй хуулийн дагуу хариуцлага ярина шүү гэдгээ хэлье. Би хувь хүнийхээ хувьд хор, шартай хүн шүү.