Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хуульчилна

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хуульчилна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ингээд ажлын хэсгээс оруулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигдсөний улмаас эрүүл мэндээрээ хохирсон иргэн болон амь насаа алдсан иргэний гэр бүлд нөхөн төлбөр олгох асуудлыг хуульчлах саналыг дэмжсэн байна. 

Гишүүд аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны ажилтан ажиллуулах, тэдгээр ажилтны тоо зэрэг асуудлыг нэлээд нухацтай хэлэлцэв. Ажлын хэсгээс оруулж ирсэн 17 саналыг хэлэлцэн санал хураалт явуулсны эцэст чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм.

Эх сурвалж: Open.parliament.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж