![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/1/4f9eb5758519b39b/f70478494ac95c28big.jpg)
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж Монгол Улсаас гадаад орнуудад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдуудыг томилох, эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцлээ.
Элчин сайдад нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон байна. Тухайлбал, Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Ш. Алтангэрэлийг, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин элчин сайдаар Н.Тулгыг, Шведийн вант улсад суух улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар З.Алтайг, Бүгд Найрамдах Болгар улсад суух Онц бөгөөд эрхт Элчин сайдаар н.Дүгэржавыг, Бүгд Найрамдах Чех Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Д.Зүмбэрэллхам нарыг тус тус томилуулах хүсэлтийг гаргасан байна. Эл асуудлыг байнгын хорооны гишүүд хэлэлцээд дэмжлээ.
Дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дараа Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар санал хураалаа. Тодруулбал, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Шведийн вант улсад суугаа улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуяг, Бүгд Найрамдах Чех улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Цоггэрэл нарыг эгүүлэн татах асуудлыг гишүүдийн олонхи дэмжив. Гэхдээ Элчин сайдуудыг томилох хийгээд эгүүлэн татах асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж эцэслэх юм.
Г.ДАРЬ