СХД-ийн экс Засаг даргыг шүүх хурал завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

СХД-ийн экс Засаг даргыг шүүх хурал завсарлалаа

Сонгинохайрхан
дүүргийн Засаг дарга асан Ц.Болдын хэлтсийн дарга, нягтлан бодогчтойгоо
нийлэн төсвийн их хэмжээний мөнгийг завшсан гэх хэргийг шүүх хуралдаан
өнөөдөр 10.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд эхэлсэн бөгөөд шүүгчид
дөнгөж сая шийдвэрээ хэлэлцэхээр хурлыг түр завсарлууллаа. Завсарлагааны
дараа Ц.Болд нарт ял оноосон эсэхийг танилцуулах юм.

Авлигатай
тэмцэх газарт мөрдөн байцаалт, прокурорын шатанд түүнийг хэд хэдэн
хэрэгт буруутгасан байгаа. Тухайлбал, нийслэлийн Хот тохижилтын газрын
даргаар ажиллаж байхдаа Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог
хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтын
газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраа нартай тохиролцон албан
тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад их  хэмжээний хохирол
учруулсан, мөн бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн болохыг
тогтоосон юм.  Мөн тэрээр цас хайлуулах химийн бодисыг гаднаас гэрээгээр
нийлүүлэх нэрийн дор их хэмжээний хөрөнгө төсвийн хөрөнгөөс гаргаж, тус
хүмүүстэй хамтарч хуурамч баримт бүрдүүлж, төсвийн хөрөнгөд 88 сая
орчим төгрөгийн хохирол учруулсан, 61 сая орчим төгрөгийн эд хөрөнгийг
бусадтай бүлэглэн завшиж, үрэгдүүлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж