
Алек Балдвин, Хилария Томас нар 2011 онд танилцсан бөгөөд өнгөрсөн жилийн зун Нью-Йоркт хуримласан юм. Залуу эхнэр нь хөл хүнд болсон тухай мэдээллийг Алек өчигдөр twitter хуудсандаа бичиж, баталгаажуулжээ.
“In Touch”-ийн мэдээлснээр Хилария хөл хүнд болсноос хойш иогоор хичээллэж, эрүүл мэнддээ анхаарах болсон гэнэ.
Алекс Балдвин 1993 онд жүжигчин, модель Ким Бейсингертэй гэрлэсэн боловч 2002 онд гэрлэлтээ цуцлуулжээ. Хосууд өдгөө 17 настай охинтой юм.
Э.АНХТУЯА