Урд хөршөөс хил гаалиар орж ирж буй бараа бүтээгдэхүүний жагсаалтаас харахад өнгөрсөн оны намраас эхлэн хүнсний ногооны импорт буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь төмс, хүнсний ногоог дотооддоо арвихан бэлтгэсний илрэл байх талтай. Гэтэл төмс, хүнсний ногооны үнэ төдий л буурахгүй байгаа нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан үнийн мэдээлэл харуулж байна. Хоёрдугаар сарын 24 -ний өдрийн байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх нэгдүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын төмсний үнэ 10.0 хувь, байцааны үнэ 18.5 хувь, дотоодын луувангийн үнэ 10.7 хувь, манжингийн үнэ 14.1 хувь, сонгины үнэ 37.7 хувиар өсчээ. Харин өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.1 хувь, байцааны үнэ 1.2 хувь, луувангийн үнэ 4.3 хувь, манжингийн үнэ 6.4 хувь, сонгины үнэ 20.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Д.Цээнэ
Д.Цээнэ