
Энэ сарын дундуур Азийн модель шалгаруулах наадам “Asian Festival Awards” БНСУ-д болж өнгөрсөн билээ. Азийн орнууд хоорондоо өрсөлдөх бус харин улс бүрийн шилдэг моделийг тодруулдаг учиртай энэ наадамд “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Б.Энхболд шагнал хүртсэн байна. Хэдийгээр манай моделиуд Солонгост төдийлөн танигдаж эхлээгүй ч Б.Энхболдын хувьд “Говь”-ийн бүтээгдэхүүнийг таниулах завшаанаар дүр төрхөө таниулсан байж мэдэх юм. Ямартай ч энэ удаагийн наадамд оролцсон Б.Энхболдыг солонгосууд “Говь”-ийн бүтээгдэхүүний нүүр царайгаар нь танин, дотно хүлээж авсан тухай “KBS World” телевизийн нэвтрүүлгээр онцлов.
Э.ГАН