Израйль улс анх удаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг бойкотолсон тухай ВВС мэдээлсэн байна. Израйлийн Гадаад хэргийн сайдын төлөөлөгчийн мэдээлснээр энэхүү шийдвэр нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс тус улсыг үргэлж шударга бусаар шүүмжилдэгтэй холбоотой гэнэ. Түүнчлэн өчигдөр Швейцарийн Женев хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн уулзалтанд тус улсын төлөөлөгчид оролцоогүй байна. Үүнээс өмнө өнгөрсөн жил Израйлийн талаас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлтэй цаашид тийм ч удаан хугацаанд хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдээд байжээ. Шинжээчдийн үзэж буйгаар Израйль улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх олон улсаас анх удаа зөвлөлийг бойкотолсон нь зөвлөлийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлөхийн зэрэгцээ бусад орнууд үүнийг даган баясах вий гэсэн айдсыг төрүүлсэн байна. Харин Израйлийн хамгийн том холбоотон болох АНУ-ын зүгээс энэ асуудалд НҮБ-ээс хэрхэн хандаж, ямар хариу үйлдэл хийхийг ажиглаж байгаа аж.
Үүний зэрэгцээ Америк ирэх долоо хоногт болох Израйлийн Кнессет буюу парламентын сонгуулийн үр дүнг тус улс Палестинтай дахин энх тайвнаа сэргээх ач холбогдолтой хэмээн таамаглаж байгаа юм байна.
Б.АНХТУЯА