Олимпийн аварга Н.Түвшинбаяр “Лондон-2012” олимпийн үеэр авсан хөлний бэртлийн эмчилгээгээ үргэлжлүүлж, мэс засал хийлгэхээр хоёр хоногийн өмнө АНУ-ыг зориод байна. Аваргатай хамт түүний багын найз, улсын заан М.Өсөхбаяр Америк явсан бөгөөд найзыгаа асрахыг илүүд үзэж, энэ жилийн сар шинийн барилдааныг өнжихөөр шийджээ. Холын замд гарч, хилийн дээс алхахаасаа өмнө анхны охиноо өлгийдсөн Н.Түвшинбаяр аварга гуравдугаар сар гартал Америкт саатах юм.
Б.ЭНХ