Сенат Сэндигийн хохирогчдод туслахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Сенат Сэндигийн хохирогчдод туслахыг дэмжив

АНУ-ын Сенат Сэнди шуурганд нэрвэгдэгсдэд туслахаар 50,5 тэрбум ам.доллар гаргахыг  дэмжжээ. Хуулийг батлахын төлөө 62 сенатор санал өгч, 36 нь эсрэг байсан гэж “Reuters” мэдээлэв.

Хуулийн төсөл батлагдахад 60-аас доошгүй сенаторын дэмжлэг хэрэгтэй байсан юм. Одоо Конгрессийн хоёр танхимаар дэмжигдсэн хуульд ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурна.

Сенатын баталсан мөнгө нь Сэнди шуурганы үр дагаварыг арилгахад зориулагдсан арга хэмжээний нэг юм. Тусламжийн хүрээнд 60,4 тэрбум ам.доллар гаргахаар болж байгаа бөгөөд Обама тэр мөнгийг батлуулах хүсэлтээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өргөн барьсан билээ. Бүгд найрамдах намынханд энэ мөнгө хэтэрхий их байгаа учраас тэд төслийг эсэргүүцэж байлаа.

Сэнди шуурга 2012 оны аравдугаар сард АНУ-ын зүүн эргийн нутгаар дайран өнгөрсөн юм. Тэр үед 140 хүн амиа алдсан ба гамшгийн учруулсан хохирлын урьдчилсан тооцоо нь 100 тэрбум ам.доллар байв. Шуурганаар Нью-Йорк, Нью-Жерси, Коннектикут мужууд хамгийн их хохирчээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж