Хийморийн овоо хүрэх автозамыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Хийморийн овоо хүрэх автозамыг хаажээ

Нийслэлийн автозамын газраас Яармагийн гүүрээс Богинын ам /хуучин Цанын бааз/ хүртэлх хэсгийн автозамыг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байна гэж үзэн, хаах шийдвэр гаргажээ. Тиймээс сар шинийн өдрүүдэд Хийморийн овоог зорих иргэдийг Зайсан толгой талаасаа буюу Богинын ам /Хуучин цанын бааз/ хүртэл тээврийн хэрэгслээр яваад, Богинын амнаас Хийморийн овоонд явганаар хүрэхийг санууллаа.

Нийслэлийн Автозамын газрын мэдэгдэж буйгаар дээрх хэсгийн автозам хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй, хальтиргаа ихтэй байгаа тул иргэдэд аюултай гэж үзээд хаажээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж