Ерөнхийлөгч хоёр үзэг бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч хоёр үзэг бэлэглэлээ

Өдөр бүхэн телевиз үзэгчдийн хүртээл болж буй “UNIVERSE BEST SONGS 2010” уралдаант нэвтрүүлгийн шилдэг 25 залуусын  урилгаар өнгөрөгч бямба гаригт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж UBS телевизэд зочилжээ. Эрхэм Ерөнхийлөгч эдгээр залууст үнэтэй сайхан сургамжийг хайрлахаас гадна эхнэрийнхээ захиа даалгаврыг биелүүлж, хамгийн залуу оролцогч Н.Өнөдэлгэрт зарлигт гарын үсэг зурдаг үзгээ дурсгалаа. Энэхүү оролцогчийг Монгол Улсын тэргүүн хадагтай Болормаа маш их дэмждэг гэнэ. Эхнэр болоод эл телевизийн хүсэлтийг биелүүлж яваа Монгол Улсын Ерөнхийлөгч цаг зав муутай ч залуу үеэ дэмжиж, урам өгөх  зорилгоор очсон аж.

Д.Насан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж