Жүдочид “Дэлхийн цом”-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Жүдочид “Дэлхийн цом”-д оролцоно

Жүдочид “Дэлхийн цом”-д оролцоно
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бразилд болсон “Их дуулга”-д өрсөлдсөн манай жүдочид өнөөдрөөс Рио Де Жанеро хотод хамтарсан бэлтгэл хийж байна. Манай тамирчид бэлтгэлийн дараагаар тус улсын Сан.-Пауло хотыг зорих ажээ. Жүдочид тавдугаар сарын 29-30-нд  тус хотод болох “Дэлхийн цом”-ын тэмцээнд өрсөлдөх юм.
Энэ удаагийн баг бүрэлдэхүүнийг гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар ахалж байгаа бөгөөд дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа, С.Ням-Очир, М.Бундмаа, шигшээ багийн тамирчин До.Ганхуяг, Б.Төгөлдөр, нар багтаж байгаа юм. “Дэлхийн цом”-ын тэмцээнээс медаль хүртсэн тохиолдолд манай тамирчид 40-100 оноог чансаандаа нэмэх боломжтой юм. Тус тэмцээнд оролцсоныхоо дараа манай тамирчид эх орондоо ирэх бөгөөд тэднийг ирэх сарын дундуур болох жүдо бөхийн “Шилдэг найм” тэмцээн хүлээж байгаа.
Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж