Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандах, Х.Эрдэнэт-Од, Д.Цэрэнханд тэргүүтэй жүдо бөхийн шилдэг тамирчид Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр хилийн дээс алхах ажээ. Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-30-ны өдрүүдэд Унгарын Будапешт хотод болох юм. Багийн бүрэлдэхүүнд нийт 20 гаруй жүдоч багтаж байгаа бөгөөд хамгийн ахмад насны ангилалд улсын харцага Ч.Өвгөнхүү зодоглох гэнэ. Ахмадын дэлхийн аваргад өрсөлдөх тамирчдыг гавьяат тамирчин Д.Баттулга ахална.
Б.ЭНХ
Холбоотой мэдээ