“Монголын Мөрөөдлийн ой”-г бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

“Монголын Мөрөөдлийн ой”-г бүтээж байна

‘’КАСС ТАУН’’ компаний хамт олон ‘’Грийн Ази’’ ТББ-тай хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 116га газарт 150 000 ширхэг мод тарьж ойжуулах төслийн ажлаа 2010 оны 5-р сарын 1ны өдөр албан ёсоор эхлүүлсэн билээ. Үүнээс хойш даруй 21 хоногийн хугацаанд мод тарих үйл ажиллагаагаа стандартын дагуу тогтмол хийсээр өнөөг хүрсэн байна.
“КАСС ТАУН” компанитай хамтран “Монголын Мөрөөдлийн ой”-той болох асуудал тийм ч хэцүү биш.Учир нь Cass шар айрагны нэгж худалдан авалт тутмын 12 төгрөг нь таны төрөлх эх оронд мөрөөдлийн ногоон ой бий болгоход зориулагдаж байгаа билээ.
Мод тарих ажлыг буянтай, сайхан үйл хэмээн бэлэгшээж “Нэг мод тарих энэ насны буян, Хоёр мод тарих хойд насны буян” хэмээн өвөг дээдэс минь ярьцгаадаг. Дуслаас далай болдгийн адил таны уусан шар айраг тутмын 12 төгрөг “Мөрөөдлийн ой”-г бүтээж байгаа болохоор та ч гэсэн энэ ариун үйлсийг дэмжин Cass шар айргийг сонгоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж