МИАТ-ын Б.Эрдэнэбилэгийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

МИАТ-ын Б.Эрдэнэбилэгийг саатуулжээ

Монголын иргэний агаарын тээвэр компаниар дамжуулан “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр гадаадын таван улсын банкны дансанд мөнгө байршуулж, угаасан хэрэгт сэжигтнээр тооцогдон, цагдан хоригдогсдын тоо 9-д хүрээд байна. Энэхүү хэрэгт сэжиглэн агаарын тээврийн байгууллагуудын удирдлагууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, туслах зэрэг найман хүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Мөн энэхүү хэрэгт холбоотой байх  магадлалтай гэх МИАТ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэгийг хуулийн байгууллагууд  эрэн сурвалжилж байсан. Тэгвэл Б.Эрдэнэбилэгийг өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцноос буумагц, ШШГЕГ-ын ажилчид баривчлан, Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн аж.

Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав “Энэ хэрэгт улстөрийн өндөр албан тушаалтнууд, төрийн албан тушаалтнууд, бизнесийн болон төрийн байгууллагын удирдлагуудыг үргэлжлүүлэн шалгана. МИАТ-ын хохирол 10 тэрбумаар, сэжигтнүүдийн тоо 9-өөр зогсохгүй. Хоёр жилийн туршид мөрдөн байцаалтыг удаашруулсан хуулийн байгууллагын ажилчдыг ч мөн шалгана. Мөн энэ хэрэгт Н.Энхбаярын хамаатан гэх хүмүүсийг шалгаж эхэлсэн байгаа. Гадаад улсад хийх шалгалтыг Интерполын байгууллагатай хамтран тусгай ажлын хэсэг гарч, шалгаж эхэлсэн” гэж мэдэгдээд байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж