
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Төрийн алба бол асар том бүтэцтэй байгууллага. Тиймээс энэ асуудлыг хэсэгчилж ярих нь зохимжгүй, цаашдаа төслийг төгөлдөршүүлэх шаардлага байна” гэсэн бол Ж.Батзандан гишүүн “Төрийн албыг шинэчилж цомхон чадварлаг баг болгох. Үүний тулд улстөрийн томилгооноос ангид байлгах үзэл баримтлалыг дэмжиж байна. Төрийн алба бол маш том байгууллага. Тиймээс асуудлыг цогцоор харах ёстой” хэмээж байсан юм. Ийнхүү гишүүд саналаа хэлж дууссаны дараагаар санал хураахад олонхи гишүүн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэв.
Г.ДАРЬ