Тиймээс хэтэртэл гоёсон гоёог тань замын цагдаа нар зөвшөөрөхгүй гэдгийг санаарай. Тухайлбал замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалт байдаг. Тухайлбал, өнөөдөр л гэхэд энэхүү заалтыг зөрчсөн нэг машины хойд гэрэлд наасан хар тенийг нь хуулуулж зөрчлийг арилгасан байна.
Үүнээс гадна машиныхаа урд шилэнд өнгөт хальс наасан машин олон байдаг. Төрийн тусгай үйлчилгээ болон банкны тусгай машинуудын л урд шилэнд тень наахыг зөвшөөрдөг бөгөөд бусад машинуудад хориглодог юм байна.
ЗЦГ-аас гудамж замын илрүүлэн таслан зогсоох шалгалт хийж, дээрх зөрчил бүхий машиныг саатуулан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаг байна.