Хуурамч архи худалдаалж байжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Хуурамч архи худалдаалж байжээ

Сар шинийн баяр дөхөхөөр хуурамч архи үйлдвэрлэх, худалдаалах тохиолдол цөөнгүй гардаг. Тухайлбал, “Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны “Ногоон нуур”, “Сүлд” дэлгүүрүүдэд хямд архи зарж байна” гэх дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд шалгажээ. Шалгалтаар дээрхи дэлгүүрүүдэд шинжилгээний ямар ч бичиггүй, хуурамч архи худалдаалж байсныг илрүүлсэн аж.

Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд иргэдийг баталгаагүй архийг их хэмжээгээр бөөндөн авахгүй байхыг анхааруулж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж