
Тэдний шилдгийн шилдэг тоглолтод урилгаар хошин урлагийн “Шинэ-Үе” продакшны жүжигчин Бооёо, Г.Ундармаа, “Маск” продакшны М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан нар ч оролцож байгаа нь ийнхүү үзэгчдийн дахиулах бас нэгэн шалтгаан нь болсон гэнэ.
Саяхан Төрийн соёрхолт, жүжигчин Д.Соробарамтай хамтран Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” сэтгэлгээний жүжгийг тайзнаа амилуулсан тэд ирэх сарын 9, 10-нд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа нутаг нэгтнүүддээ ”Шилдгийн шилдэг” тоглолтоо хүргэх юм.
Г.ДАША