Дуучин Жастин Тимберлейкийн хамгийн сүүлд гаргасан, шинэ уран бүтээл “Suit & Tie” сингль сонсогчдын хүртээл болсон өдрөөс хойш ердөө долоо хоногийн хугацаанд Billboard-ын дижитал чартыг тэргүүлж эхэлжээ. “Nielsen SoundScan” судалгааны компанийн мэдээллээр Жастин Тимберлейк, реппэр Жей-Зи нар хамтран дуулсан уг дууг интернэтээр 341 мянган хүн татаж авсан байна.
Гарсан даруйдаа сонсогчдын таашаалд нийцээд буй энэ дуу Жастины 2006 оноос хойш анх дуаа фенүүддээ барихаар төлөвлөж буй шинэ цомогт нь багтах юм. Түүнчлэн сүүлийн үед тайзан дээр гарч, фенүүдтэйгээ удаан хугацаанд уулзаагүй Тимберлейк ирэх сарын 2-нд Нью-Орлеант болох “Super Bowl”-ийн тайзнаа уран бүтээлээ хүргэнэ гэдгээ амлажээ.
Э.АНХТУЯА