Интернэт тоглоомын газруудын журмыг батална

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Интернэт тоглоомын газруудын журмыг батална

Насанд хүрээгүй хүүхдүүд компьютер тоглоомонд донтож, сэтгэцэд нь нөлөөлөх явдал ихэссэн тул интернэт тоглоомын газрын дүрэм, журамд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийн анхны хэлэлцүүлэг энэ сарын 30-нд буюу маргааш 09.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн "Хуульчдын танхим"-д болно. Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Нийслэлийн цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газар, Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагын албан тушаалтнууд оролцох юм байна.

Одоогийн байдлаар интернэт тоглоомын газруудад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгож, хариуцдаг албан байгууллага байхгүйгээс энэ төрлийн бизнес цэцэглэхэд нөлөөлж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж