Элтон Жоны гэр бүл “Hello!” сэтгүүлд

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Элтон Жоны гэр бүл “Hello!” сэтгүүлд

Нэрт дуучин Элтон Жоны гэр бүлийн зураг “Hello” сэтгүүлд нийтлэгджээ. Элтон Жон, Дэвид Ферниш нар тээгч эхийн тусламжтайгаар хэдхэн хоногийн өмнө хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэсэн. Тэгвэл хорвоод мэндлээд удаагүй бяцхан хүү болоод ууган хүүгийн хамт хосууд “Hello” сэтгүүлийн нүүрийг чимэв.

Нэгдүгээр сарын 11-нд төрсөн хүүдээ хосууд Элийя Жосеф Даниэл Ферниш-Жон гэх нэр хайрласан юм. Харин тэдний ууган хүү Захари өдгөө хоёр настай.

Элтон Жон, Дэвид Ферниш нар “Hello” сэтгүүлд нэгэн нууцаа дэлгэсэн нь тэдний хөвгүүдийн тээгч эх нь нэг эмэгтэй гэнэ. Түүний талаар хосууд “Тэр эмэгтэй бол хамгийн сайхан сэтгэлтэй, дур булаам бүсгүй, хөвгүүдийн маань эгч. Бид үргэлж түүнийг гэр бүлийнхээ нэгээхэн хэсэг хэмээн бодож, хайрлах болно” хэмээн ярьжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж