Ардын жүжигчин С.Сарантуяа цолны найраа хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Ардын жүжигчин С.Сарантуяа цолны найраа хийлээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Сарантуяа Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойгоор Ардын жүжигчин цол хүртсэн билээ. Тэрээр өчигдөр Улаанбаатар зочид буудлын ресторанд урлаг соёлынхныг урин  цолны найраа хийсэн юм.

Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгсч, 1980 оноос хойш Улсын Драмын эрдмийн театрт өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа тэрээр 30 гаруй жил урлагт зүтгэхдээ 100 орчим жүжиг, 20 гаруй киноны гол болон туслах дүрд тоглосон байна. Хамгийн сүүлд саяхан дэлгэцнээ нээлтээ хийсэн “Ану хатан” киноны Галдан бошигтын эх Юм-Агс хатны дүрийг гайхамшигтай амьдруулсан хэмээн үзэгчид ам сайтай байгаа юм.

Хань “Өнгөт Инээд” хамтлагийн жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Д.Бат-Өлзий, УДЭТ-ын жүжигчин хүү Б.Тамирын хамт зочдоо урин нижгэр найрласан  цолны найранд хошин урлаг, тайз, дэлгэцийн алдартнууд, нэрт найруулагч нар СУИС-ийн багш гээд урлагийнхны “десант” уригдан оролцжээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж